Ашиглах заавар



1. Үсгийн фонт тохируулах
2. Нэвтрэх үед зурган гар ашиглах
3. Эхлэл хуудас
4. Харилцагчийн мэдээлэл
5. Дансны хуулга
6. Банк доторх шилжүүлэг
7. Хүлээгдэж байгаа гүйлгээ
8. Амжилттай хийгдсэн гүйлгээ
9.
Гүйлгээ хайх
10. Нууц үг солих
11. Валютын ханш харах

 

Үсгийн фонт тохируулах
Хэрвээ та энэ сайтын мэдээллийг зєв унших боломжгүй эсвэл крилл үсгээр бичих үед алдаа гарч байгаа бол доорх нэвтрэх хуудсанд байгаа Хэрэв таньд энэ хуудасны мэдээлэл уншигдахгүй байгаа бол энд дарж монгол үсгийн фонт татаж авна уу! холбоосын тусламжтайгаар тохиромжтой фонтыг суулгаж ашиглана уу. Yсгийн фонт суулгах холбоос дээр дарахад Гарах, Суулгах (Run) эсвэл Хадгалах(Save) гэсэн сонголтоос Run товчлуурыг дарж цааш үргэлжлэх зааврыг дагана уу.

Нэвтрэх үед зурган гар ашиглах
Манай дэлгэцэн дээрх товчлуур нь хэрэглэгч танд нууцлалын нэмэлт боломжийг олгож байна. Хэрэв та Интернэт кафе, өөр хүний компьютер зэрэг найдваргүй газраас үйлчлүүлж байгаа бол энэ товчлуурыг ашиглахыг санал болгож байна. Өөрөөр хэлбэл та компьютерийн гар ашиглахгүйгээр хулганаа ашиглан харилцагчийн нэр, нууц үгнүүдээ оруулах боломжтой юм.

Эхлэл хуудас
Нэвтрэн орсон үед энэ дэлгэц гарч ирэх бөгөөд таны нэвтэрсэн тоо, сүүлд нэвтэрсэн он сар өдөр IP хаягийг харуулна.

Харилцагчийн мэдээлэл
Хуудас бүрийн дээд талд таны данснууд байх ба сонгосон дансны үлдэгдлийг харуулна.

Дансны хуулга
Та өөрийн Интернэт банкинд бүртгэлтэй аль ч дансныхаа хуулгыг хүссэн үедээ авах боломжтой. Мөн хуулгаа хэвлэж авч болно.

Банк доторх шилжүүлэг
Банк доторх шилжүүлэг товчийг дарснаар та тухайн банкны данс хооронд гүйлгээ хийх боломжтой болно. Мөн та гүйлгээг хийхдээ валют арилжаа хийх эрхтэй. Гүйлгээ хийхээс өмнө танаас гүйлгээний мэдээллийг дахин асууж, гүйлгээний нууц үгийг оруулсны дараа амжилттай хийгдэнэ.

Хүлээгдэж байгаа гүйлгээ
Хэрэв харилцагч байгууллага бол зөвшөөрлийн нууц үгийг оруулаагүй тохиолдолд гүйлгээ хүлээгдэж байгаа төлөвт ордог. Зөвшөөрлийн нууц үгийг мэдэх хүн энэ хүлээгдэж байгаа гүйлгээний жагсаалтаас гүйлгээгээ шууд оруулах боломжтой.

Амжилттай хийгдсэн гүйлгээ
Харилцагчийн Интернэт банкаар амжилттай хийсэн гүйлгээний жагсаалтыг харуулна. Энэ нь ямар гүйлгээг хэзээ ямар дүнтэйгээр хийсэн тухай мэдээлэл харуулахаас гадна гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.

Гүйлгээ хайх
Харилцагчийн Интернэт банкаар амжилттай хийсэн гүйлгээнүүдээс өөрийн хүссэн шүүлтүүрээр хайх, дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Нууц үг солих
Дараах 3 төрлийн нууц үг байна. Нэвтрэх нууц үг, Гүйлгээний нууц үг, Зөвшөөрлийн нууц үг. Нууц үгийг солихдоо нууц үг тус бүрд солино. Хуучин нууц үгийг зөв оруулж, шинэ нууц үгийг давтан оруулснаар нууц үг солигдоно.

Валютын ханш харах
Харилцагч та Интернэт банкныхаа аль ч хуудаснаас валютын ханшийн мэдээллийг харах боломжтой.